"HIPAY" ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
“Hipay” үйлчилгээг ашиглаж буй Танд баярлалаа. Үйлчилгээнд тавтай морилно уу.
Та энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон бусад хамаарах заавар зөвлөмжийг анхааралтай уншиж танилцана уу.
НЭГ. ЕРӨНХИЙ АГУУЛГА, НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр Hipay үйлчилгээний талаар болон хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгчийн үндсэн эрх үүрэг, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой харилцааг тодорхойлно. Хэрэв Та энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд “Hipay” үйлчилгээг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй.
- Хэрэглэгч та “Hipay” аппликейшнаар хэрэглэгчийн гэрээ байгуулснаар Hipay үйлчилгээний бүртгэлтэй хэрэглэгч болно. Хэрэглэгчийн гэрээ байгуулаагүй тохиолдолд бүртгэл баталгаажаагүй /бүртгэлгүй/ хэрэглэгч гэж үзнэ.
- Та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй танилцаж баталгаажуулснаар “Hipay” үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөн, хүлээн зөвшөөрсөнд тооцно.
- “Hipay” үйлчилгээ нь байнга хөгжиж, мөн холбогдох хууль тогтоомж өөрчлөгдсөнтэй холбоотой шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах талаар өөрийн www.hipay.mn вэб сайт, Hipay фэйсбүүк, инстаграмм цахим хуудсаар болон “Hipay” аппликейшнаар дамжуулан мөрдөгдөх хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө хэрэглэгчид мэдэгдэнэ. Энэхүү мэдээллийг вэб сайт, цахим хуудаснаас болон аппликейшнаар мэдэгдэж байхыг Та үүгээр зөвшөөрч байгаа болно.
ХОЁР. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ, ШИМТГЭЛ, ХУРААМЖ
- Монгол Улсын карт гаргагчаас гаргасан бүх төрлийн карт, гадаад улсад гаргасан ОУ-д төлбөр хүлээн авах боломжтой Мастер, VISA, Union Pay болон бусад зөвшөөрөгдсөн төлбөрийн карт байна.
- “Hipay” хэтэвч дахь мөнгө нь Цахим мөнгө бөгөөд цахим мөнгө нь 1 төгрөгтэй тэнцүү байна.
- “Hipay” үйлчилгээгээр хийгдэж байгаа аливаа гүйлгээний валют нь ТӨГРӨГ байна.
- Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр үйлчилгээний шимтгэл, хураамж, лимит, төлбөр тооцоо, гүйлгээний нөхцөлийг зөвшөөрсөнд тооцно.
Та дараах нөхцөлүүдтэй ЭНД дарж танилцана уу. Үүнд:
- Hipay хэтэвчний дансны үлдэгдэл, хязгаарлалт
- Хоорондын гүйлгээний лимит, хэмжээ
- Шилжүүлэг, худалдан авалт болон төлбөр тооцооны шимтгэл, хураамж
- Төрийн үйлчилгээ, Хэрэглээний төлбөрийн шимтгэл, хураамж
- Төлбөрийн картын нөхцөл
- Бусад
- Хэрэглэгч нь “Hipay” үйлчилгээгээр хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах, төлбөр тооцоо, шилжүүлэг, худалдан авалт хийсэн гүйлгээний хуулга, мэдээллийг харах боломжтой бөгөөд гүйлгээний баримтыг уг үйлчилгээнд бүртгэлтэй и-мэйл хаягт хүлээн авна.
ГУРАВ. БҮРТГЭЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ
3.1. “Hipay” үйлчилгээнд бүртгүүлэх:
Та өөрийн утасны дугаар, үйлчилгээнд нэвтрэх нууц үг мэдээллийг системд оруулж бүртгүүлнэ. Таны бүртгэлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулснаар бүртгэл амжилттай болно.
3.2. Хэрэглэгчийн бүртгэл баталгаажуулах:
Та ДАН системээр өөрийн мэдээллийг баталгаажуулж, хэрэглэгчийн гэрээ байгуулснаар таны бүртгэл бүрэн баталгаажиж, бүртгэлтэй хэрэглэгч болсноор гүйлгээний лимит нэмэх болон бусад үйлчилгээний эрх нэмэх давуу тал үүснэ.
“Hipay” үйлчилгээгээр үзүүлж байгаа зарим үйлчилгээний нөхцөл, шаардлагаас хамаарч нэмэлтээр иргэний үнэмлэхийн мэдээлэл, холбогдох зурган мэдээллээр баталгаажуулалт хийгдэнэ.
3.3. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв байдал:
Та өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай. Хэрэв хэрэглэгчийн мэдээлэл худал, бодит бус, эсхүл дутуу, эргэлзээтэй тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс баталгаажуулалт хийхгүй, үйлчилгээний нэвтрэх эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх арга хэмжээ авна.
ДӨРӨВ. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
4.1. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдал:
Та өөрийн бүртгэлийн нэвтрэх нэр, нууц үг, картын мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд эдгээр мэдээллийн аюулгүй байдлыг алдагдуулсан тохиолдолд нэн даруй нэвтрэх нэр, нууц үгээ өөрчлөх, карт гаргагчид хандаж картаа хаалгах, мэдэгдэх үүрэгтэй.
4.2. Картын мэдээлэл, нууцлал:
Монгол Улсын карт гаргагчаас гаргасан бүх төрлийн карт, гадаад улсад гаргасан ОУ-д төлбөр хүлээн авах боломжтой Мастер, VISA, Union Pay төлбөрийн карт байна.
4.3. Картын холболт, баталгаажуулалт:
Карт хүлээн авах, картын төлбөрийн системийн дүрэм, журам болон Олон улсын картын төлбөр тооцооны PCI DSS стандартын дагуу /картын дугаар, картын хүчинтэй хугацаа, CVV код, 3DS зэрэг/ баталгаажуулах ба картын мэдээллийг “Gemalto SafeNet Tokenization” технологиор нууцалж, хадгална. Картыг баталгаажуулах үед тухайн картаас 50.00 төгрөг хүртэл төгрөгийн дүнгээр гүйлгээ гаргаж, амжилттай болсны дараа картын баталгаажуулалт хийж, баталгаажуулалтын гүйлгээ (50.00 төгрөг) автоматаар буцаах болно. Хэрэглэгч холбосон картаа хасах боломжтой ба картын хүчинтэй хугацаа дууссан, хаагдсан картаар төлбөрийн гүйлгээ хийх боломжгүй тул “Hipay” үйлчилгээнээс тухайн картуудыг хасаж байх үүрэгтэй.
4.4. Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс мэдээллийн аюулгүй байдлыг Нууцлал, Аюулгүй байдлын бодлого /энд дарж харна уу/-оор хангаж, зохицуулна. Хэрэглэгч нь Нууцлал, Аюулгүй байдлын бодлогыг дагаж мөрдөх, Hipay үйлчилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
ТАВ. БУСАД НӨХЦӨЛ
5.1. Маргаан шийдвэрлэх:
Хэрэглэгч хүлээн зөвшөөрөөгүй гүйлгээний талаар маргааны хүсэлтээ Үйлчилгээ үзүүлэгчид гаргах эрхтэй ба үйлчилгээ үзүүлэгчийн Маргаантай гүйлгээ шийдвэрлэх журмын дагуу маргааныг шийдвэрлүүлэхийг зөвшөөрсөнд тооцно.
Дор дурьдсан зарчмын дагуу маргааныг шийдвэрлэх бөгөөд хэрэглэгч хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд маргааны хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.
Алхам 1. Хэрэглэгчийн төлбөр хийсэн өдрөөс хойш ажлын 30 хоногийн дотор маргааны хүсэлтийг манай contact@hipay.mn мэйл хаяг болон 976+77667700 утсаар холбогдож гаргана.
Алхам 2. Хэрэглэгчийн худалдан авсан бараа, үйлчилгээ болон хүргэлттэй холбоотой маргаан бол таныг худалдаа үйлчилгээ борлуулагчтай шууд холбож, маргаанаа хоорондоо шийдвэрлэх боломжийг олгоно. Хэрэв төлбөр хүлээн авагчтай зөвшилцөлд хүрээгүй мөн төлбөр сааталт, төлбөрийн систем, программын доголдолтой холбоотой бол Монголбанкны маргаан шийдвэрлэхтэй холбоотой журам, заавар, Үйлчилгээ үзүүлэгчийн маргаантай гүйлгээг шийдвэрлэх журамд заасны дагуу шийдвэрлэнэ.
ЗУРГАА. ХАРИУЦЛАГА
- Хэрэглэгчийн худалдан авсан бараа үйлчилгээний чанар, бүрэн бүтэн байдал, захиалсан бараа, үйлчилгээ мөн эсэх болон хүргэлтийг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
- Хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл (иргэний үнэмлэх, болон ХУР, ДАН системийн нэвтрэх мэдээлэл, эдгээртэй адилтгах мэдээлэл) “Hipay” үйлчилгээнд бүртгүүлэх болон нэвтрэх нууцлал (нэг удаагийн нууц код, нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үг гэх мэт), картын нууцлал, бусад банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний мэдээллийг алдах, бусдад дамжуулснаас үүссэн аливаа хохирлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй, хэрэглэгч өөрөө хариуцна.
- Хэрэглэгчийн өөрийн мэдээллийг буруу болон алдаатай оруулснаас үүссэн аливаа хохирлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
- Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээлэл болон картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, программ хангамж, сүлжээний тасралтгүй, найдвартай, аюулгүй ажиллагааг хариуцна.
- Үйлчилгээнд бүртгүүлснээс хойш хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар (байгалийн гамшиг, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, гоц халдварт өвчин, ажил хаялт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн самуун, зэвсэгт мөргөлдөөн, дайн, террорист хадлага, улс орныг хамарсан түлш, эрчим хүчний хязгаарлалт, бүх нийтийг хамарсан сүлжээний хэт ачаалал, доголдол тасалдал зэрэг) гэнэтийн давагдашгүй шинжтэй нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээхгүй.
ДОЛОО. БАРААНЫ ТЭМДЭГ БА ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ
Үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний сүлжээнд оруулсан аливаа агуулгууд нь оюуны өмч болон бусад хууль тогтоомжийн дагуу бүрэн хамгаалагдсан болно. Энэхүү үйлчилгээнд ашиглагдах программ хангамжийн кодыг энгийн хэлбэрт оруулах, үйлчилгээний дизайн, өнгө, лого, программ хангамжийн бүтцийг судлах ба түүнийг хуулбарлах (бүхэлд нь эсвэл хэсэгчлэн), урвуу инженерчлэл хийх, задлах зэргээр ямар нэгэн байдлаар түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.
НАЙМ. БИДЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ
- Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдээр бүртгэгдэн, тусгай зөвшөөрөл авсан Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Жуулчны гудамж, Арт Хаус төвийн 5 дугаар давхар албан ёсны хаягт үйл ажиллагаа эрхлэгч “Хайпэй” ХХК.
- Үйлчилгээтэй холбоотой аливаа санал, гомдлыг 976+77667700 утас, contact@hipay.mn болон онлайн чатаар хүргүүлж болно.
☐ Би энэхүү үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого болон бусад хамаарах заавар зөвлөмжийг анхааралтай уншиж танилцаж, зөвшөөрсөн болно.